
Наадмыг зохион байгуулах хорооныхон өчигдөр хуралдаж баяр наадмын төсвийг хэлэлцсэн. Ингээд төсөв санхүүг өмнөх жилийнхээс хэтрүүлэхгүй байхаар тогтсон билээ. Мөн энэ жилийн наадмын зохион байгуулалтад гарч буй нэг онцлог нь хурдан морины уралдааныг гар утас болон интернэтээр үзэх боломжтой болж байгаа аж. Энэ талаар Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцуулсан юм. Ажлыг бүрэн гүйцэтгэсэний дараа олон нийтэд мэдээлэх аж.
Т.Хулан