
Тус байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр Ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай болсон учраас хэлэлцэхээргүй боллоо. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшиж буй Ш.Түвдэндоржийн нэрийг Засгийн газраас УИХ-д өргөн бариагүй учраас сайд томилох асуудлыг хэлэлцэхийг мөн хойшлууллаа.
Т.Хулан