Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноог аваад байсан О.Сайнжаргалыг АТГ-аас сонгон шалгаруулалтын зарим шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн. Тодруулбал ТӨХ-ны мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сайнжаргал нь үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний эрх аваагүй аж. Иймэс түүний оронд сонгон шалгаруулалтанд түүний ард жагссан Г.Тогтохбаатар томилогдох магадлал өндөр байгааг эх сурвалж мэдээллээ. Г.Тогтохбаатарын хувьд тэрээр Сансрын нисгэгч М.Ганзоригийн хүү бөгөөд Монголбанкинд 15 жил ажиллахдаа Гадаад төлбөр тооцоо, Дотоод аудитын газрын захирал зэрэг албан тушаал хашиж байжээ. Тэрбээр 1995 онд МУИС-ийг банкны мэргэжилтнээр, 2002 онд Калорадогийн их сургуулийг санхүүгийн мастераар тус тус төгссөн байна.
ТӨХ-ноос МХБ-ийн хувьцааг Сангийн яамны мэдэлд шилжүүлсэнтэй холбоотойгоор тус яам биржийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах юм. Энэ ажил үргэлжилж байгаа бөгөөд МХБ-ын ТУЗ-ийг мэргэжлийн багаар бүрдүүлсний дараагаар гүйцэтгэх захиралыг томилох ажээ.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)