Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн зуслан ажиллуулах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө

2014-6-04
0
ЖИРГЭХ

p18pibnubn14u821u1l2i4c4ju21Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн зуслан ажиллуулах тухай”  захирамж гаргаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.
 
            Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт 

- Нийслэлийн хүүхдийн зуслангуудыг мэргэжлийн удирдлагаар ханган, зусланд хүүхдийн хөгжих орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах

- Хүүхдийн зуслангийн захирал, эмч, бүлгийн багш нарыг чадавхижуулах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

-  Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5633:2013 Монгол Улсын стандарт болон Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмыг мөрдлөг болгон ажиллах

-   Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж,  шалгалтын дүнг нэгтгэн, бусад шаардлагатай материалуудад үндэслэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх

- Нийслэлийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах

- Зуслангийн бэлтгэл ажлыг зохих журмын дагуу хангасан нөхцөлд үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг үндэслэх

 
                                               Нийслэлийн Эрүүл мэндийн газарт

- Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд харьяаллын дагуу хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр байнга хангаж ажиллах

- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах

- Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

- Зусланд амрагч хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих

 
                                           Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт
 

- “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэх, гарсан зөрчлийг арилгуулах, сайжруулахад хяналт тавьж ажиллах,

- Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх
 
                                          Нийслэлийн Онцгой байдлын газарт
 
- Гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт тавих,

 
                                                Нийслэлийн Цагдаагийн газарт  


- Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах

 
                                              Нийслэлийн Замын цагдаагийн газарт


- Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангууд нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас товлогдсон цэг дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд явуулах

 
                                           Хүүхдийн зуслангийн захирлуудад
 


- Зусланд хүүхэд хүлээн авах бэлтгэлийг цогцоор нь шийдвэрлэж, ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг авсан тохиолдолд үйл ажиллагааг эхлүүлэх

- Хүүхэдтэй ажиллах багш, нийгмийн ажилтныг сурган хүмүүжүүлэх мэргэжилтэй, сургууль, хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлэн ажиллах

- Эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарч, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авсны дараа амрагч хүүхдүүдэд амрах эрхийн бичиг тараах

- Онцгой байдал, гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, болзошгүй аюулаас сэргийлэх бэлэн байдлыг байнга хангах
   
- Үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын сургалтад хамруулсан байх

- Зусланд амрагч хүүхдүүдийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, гэрээт газраас баталгаатай хүнсээр хангах, хоолны орц нормыг стандартын хэмжээнд байлгахад онцгой анхаарах

- Хүүхдийн амарч байгаа байр,хоолны газар, тоглоомын талбай, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буй өрөө тасалгаа орчны цэвэрлэгээнд шаардагдах материал, ариутгал халдваргүйтлийн бодисоор байнга тогтмол ханган халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах

- Ахуйн хортон мэрэгч, шавьж устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах

- Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
   
- Эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг зусланд амруулахаар хүлээн авах
   
- Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах
   
- Бохирын цооног, бие засах газар, хатуу хог хаягдлын цэгийн эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг холбогдох газарт тавих, хөрсийг бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ хийсэн байх
   
- Хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар тээврийн байгууллагатай гэрээтэй ажиллах, зориулалтын бус ашиглалтын шаардлага хангасан автобусаар хүүхэд тээвэрлэх
   
- Зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хүүхдийн дэргэд ёс бусаар авир гаргах, насанд хүрэгчдийг амруулахыг хориглох

- Зуслангийн бүсэд соёлын болон ариун цэврийн бүтээгдэхүүнээс бусад зүйл худалдаалахыг хориглох

 
 Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжид

Өөрийн харьяа зуслангийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг бүрэн хүлээх. Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн биелэлт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган  ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    5 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 19 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 20 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 43 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    9 цаг 53 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 47 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 50 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 50 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 38 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    12 цаг 53 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    13 цаг 58 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 1 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 7 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК