
32 сая төгрөгийн өртөг бүхий эдгээр багаж төхөөрөмжийг "Глобаль" сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр авчээ.
"GeneXpert"-ийг ажиллуулах эмч, мэргэжилтнүүдийг сурган, тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх аж.
Уг төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг цаг алдалгүй эрт оношлох, түрхэц сөрөг тохиолдолд ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдварыг илрүүлэх, орчиндоо халдвар тархаах аюулгүй лабораторийн онцлог нөхцөл шаардахгүй, эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр цагийн дотор, нэгэн зэрэг тогтоох зэрэг олон давуу талтай гэнэ.
24tsag.mn