Орхон айтгийн Прокурорын газраас санаачлан Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” – ийг “Амар”-ын талбайд Шүүх, Нотариат, Өмгөөллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байнаНээлтэй хаалганы өдрийн үйл ажиллагааг нээж аймгийн прокурорын орлогч С.Ёндонсамбуу үг хэлж нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаанд оролцогчдод өдөрлөгийн зорилго чиглэлийн талаар танилцуулсан байна
Энэхүү арга хэмжээний үеэр иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, гарын авлага материалыг тараах, иргэдийн өргөдөл хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өдөрлөгийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг өргөн хамруулахад анхаарж ажилжээ.



















































