
Уг семинарт Ази тивийн 11 орны Гаалийн байгууллагын 23 гаалийн ажилтан оролцсон бөгөөд БНХАУ-ын Худалдааны яамнаас санхүүжүүлж, БНХАУ-ын шилдэг 10 сургуулийн нэг болох Олон улсын Эдийн засаг бизнесийн дээд сургууль зохион байгуулсан болно.
Уг уулзалтаар гаалийн хяналт, эрсдэлийн удирдлага, цахим гааль, Гаалийн байгууллагын хүний нөөц болон бүс нутгийн эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал солилцож сургалт зохион байгуулсан байна.
Сургалт семинарын үр дүнг Монголын болон БНХАУ-ын Гаалийн байгууллагаас өндрөөр үнэлж байна.