
Тус зөвлөгөөнд Сум дундын 25 дугаар шүүх, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний албаны ажилтан, албан хаагчид оролцож, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хуулинд заасан анхны хугацаанд бүрэн гүйцэт шалгаж шийдвэрлэх, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтнаас тогтоосон хугцаанд түргэн шуурхай, үндэслэл сайтай гаргах, хорихооё өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдэд хуулийн байгууллагаас тавих хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн хөдлөх эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжрээлах, хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцлага хийж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг оролцогч байгууллаг бүр хэрэгжүүлэн ажиллаж, дараагийн зөвлөгөөнөөр биелэлтийг тооцож ажиллахаар тогтсон байна.