
ОХУ-ын “Трансмаш холдинг” компанийн РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг нийслэлчүүд хүлээн аваад байгаа билээ. Тэгвэл “RAILBUS” Амгалан-Толгойтын чиглэлд маргаашнаас эхлэн үйлчилгээнд гарах юм. РА-2 маягийн “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Харин билетийн үнэ одоогоор нэг хүн 2000 гэж тогтоогоод байгаа.
Сэтгэгдэл (1)