Энэ сарын 7-ны өдөр буюу маргааш “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбогдуулан 08-17 цагт Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаах юм. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 37, хот орчмын 6 чиглэлд өөрчлөлт орж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Нарны зам, Их тойруугаар тойрч явахаар маршрут гаргалаа.


24tsag.mn