ШӨХТГ, Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр хуралдаж орон сууцны айлуудын болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэх шийдвэр гаргажээ. Чухам хэдэн төгрөгөөр нэмэхийг эцэслэн шийдээгүй ч орон сууцны айлуудын болон аж ахуй нэгж, байгууллагуудын хэрэглээний усны үнийг тодорхой хэмжээгээр нэмэх нь тодорхой боллоо.Ус сувгийн удирдах газар болон Хот суурин газрын усан хангамж ариутгах татуургын үйл ажиллагааг зохицуулах хорооноос орон сууцны айлууд литр усыг 32 мөнгөөр авч байгааг 55 мөнгө болгон нэмэгдүүлэх санал гаргаад байгаа юм байна.
Үнийг хэрхэн нэмэхийг ШӨХТГ болон Ус сувгийн удирдах газрынхан судлаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох гэнэ.
24tsag.mn



















































