
Их, дээд сургуулиуд 2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө энэ хичээлийн жил дуусахаас өмнө авч, мөн төлбөр дээр алданги тооцож байгаад эцэг эх, оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс анги засварын мөнгө хураан авч байна, хүнсний талоны судалгаа шударга бус явагдсан, хамрагдах ёстой өрхийг хамруулаагүй гэх асуудлаар нилээдгүй ханджээ.
Нийслэлтэй холбоотой асуудлаар 603 иргэн хандсанаас дулааны шугам сүлжээ засч байгаатай холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усыг тодорхой хугацаагаар тасалсан боловч хугацаандаа өгөхгүй байгаа талаар иргэд гомдол гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.