
Авто машины дугаарыг Зам тээврийн яамнаас олгодог. Харин Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, дугаартай машинуудын шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг. Тэгвэл саяхан ТӨХ-ноос тогтоол гарч Зам тээврийн яамны хүсэлтийг дагуу мотоциклд импортын дугаарыг Автотээврийн үндэсний төв олгож эхэлжээ. Удахгүй Зам тээврийн яамнаас үе шаттайгаар энэ ажлаа Автотээврийн үндэсний төвд шилжүүлж өгөхөөр болжээ. Тиймээс тун удахгүй Автотээврийн үндэсний төв импортын дугаарыг олгож эхлэх нь ээ.
Д.Ундрах /24tsag.mn/