Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд батлагдсан тодорхой төрлийн хуулиудыг сурталчлах, гэмт хэргээс урьдчлан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Нээлттай хаалганы өдөрлөг” –ийг Завхан аймгийн Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Асгат, Баян-Тэс, Тэс сумдыг хамруулан Нөмрөг суманд зохион байгуулан ажиллажээ.Уг нээлттэй хаалганы өдрөөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын газрын удирлага, албан хаагчид, иргэдийг урьж оролцуулан Прокурорын байгууллагын үйл ажиллагааг 2013 он, 2014 оны 5 сарын байдлаар хяналтын ажлуудын чиглэлээр болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэ ажил, захиргааны зөрчил, эрүүгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, иргэд, байгууллагын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан байна.



















































