
Хулгайн тээвэр бол авто тээврийг зохицуулдаг газруудын толгойны өвчин болчихоод байгаа гэхэд болно. Улмаар хулгайн тээврүүдтэй тэмцэх үүднээс Автотээврийн үндэсний төв 15 авто тээврийн улсын байцаагчийг гэрээгээр ажлуулж байгаа аж. Эдгээр хүмүүс хулгайн тээвэртэй тэмцдэг болж байгаа гэнэ. Мөн тээвэрлэгч аж, ахуй нэгжүүд ч энэ асуудалд анхаарал хандуулдаг гэнэ. Албаныхны онцолж буйгаар "Хулгайн тээврийн асуудал иргэдийн ухамсартай холбоотой. Иргэд өөрсдөө хулгайн тээвэрт суухгүй, зорчихгүй байх ёстой" гэв. Сүүлийн гурван жилд аваар ослоор амиа алдаж байгаа иргэдийг судлахад хулгайн тээврээр үйлчлүүлж байсан нь тогтоогдож байгаа аж. Хот хоорондын зорчигч тээврүүд өглөө бүр тээврийн хяналтад хамрагддаг аж. Тиймээс хот хоорондын замд осол аваар гарах нь бага гэв. Харин хулгайн машиныг дөнгөж жолоогоо төгссөн, эсвэл хөдөө машин барьж байсан хүмүүс жолоодож байна гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)