Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шинээр прокуророор
томилогдон ажиллаж байгаа Дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр прокурорын
газруудын хяналтын прокурор Б.Бямбадагва, Ш.Хосбаяр, М.Мөнхзул,
С.Цэрэндорж, Л.Соёмбо, Г.Тулга, Г.Мөнхбаяр, Н.Амарсанаа, Э.Одончимэг,
Г.Золзаяа, М.Мөнхцэцэг, Ч.Мөнх-Эрдэнэ, Х.Эрдэнэтуяа, Б.Алтанцэцэг,
Н.Жамбалдорж, Б.Мөнх-Од нарын прокурорын тангаргыг ёслол төгөлдөр
өргүүллээ.
Тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нээж үг хэлэн нийт прокурорын тангараг өргөж буй прокуроруудад ажлын амжилт хүсэн баяр хүргэж дурсгалын зүйл гардуулан өглөө.
Сэтгэгдэл (2)