
ЭМЯ, Италийн АИФО төрийн бус байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эхийн сургалт болов. Нийтдээ долоо хоног үргэлжилсэн энэ сургалтад тархины саажилттай 15 хүүхэд , тэдний эцэг эхчүүд хамрагдаж, сэргээн заслын тусламж үйлчилгээг хэрхэн зөв, чанартай, хүртээмжтэй хүргэх талаар мэдлэг, чадвар эзэмшжээ.
Сэтгэгдэл (1)