Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт тохиодог “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд яг одоо тэмцээн үргэлжилж байгаа юм.
Тэмцээний үеэр буюу өнөөдөр 08-17 цагын хооронд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаалттай байх аж. Түүнчлэн энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 37, хот орчмын 6 чиглэлд өөрчлөлт орж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Нарны зам, Их тойруугаар тойрч явахаар маршрут гаргасан байна.