Өнөөдөр Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт хилчдийн хээрийн үзүүлэх сургууль болж байна. Уг сургуулилтанд хил хамгаалахын ангийнхан хийгээд сэтгүүлчид оролцож байна. Өмнө нь Оросын Холбооны Улсын хил дээрх Мангутын хилийн бүрэн эрхт төлөөлөгч Дорнод аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймгийн Дадал сумын хилийн отрядын хилчдийн уулзалт болж байсан. Мөн Хилийн цэргийн ангиуд хамтарсан сургууль хийж, хил зөрчигчийг саатуулах үзүүлэх тоглолт хийсэн. Хээрийн үзүүлэх сургалтанд Орос Монголын талын нийлсэн 70 гаруй хүн оролцож байсан юм.
