Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гүйхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

2014-6-07
0
ЖИРГЭХ

    Гутал сонгохдоо пүүзний үдээсний өнгөөр сонгох биш улны бүтцийг нь анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө хөлийн улны талаар мэдмээр байвал Mizuno -гийн тестийг сонирхоод үзээрэй. Ер нь гутал сонгохдоо олон төрлийн пүрш, шинэ загварын гутал сонгохоосоо илүү хамгийн хөнгөхөн, эвтэйхэнийг нь сонгох хэрэгтэй байдаг юм.
images3e4b4802f758672foriginal
Техник
Үүнд нэг чухал зүйл бий - хөлийнхөө өсгийгөөр газардаж гүйх нь буруу. Яагаад гэвэл биеийнхээ бүх жинг хөлийн өсгий дээрээ өгөх нь амархан ядраадаг. Үүний оронд хэрвээ халаалт хийж байвал аль болох өлмий дээрээ гүйнэ. Харин холын зайд гүйх гэж байгаа бол эхлээд нэг хөлийнхөө өлмийгөөр газардан улаараа гүйцэд гишгэсний дараа дараагийн хөл ажиллагаанд орно. Мэдээж нуруу цэх, мөр сул мөн гишгэлт шулуун байх хэрэгтэй.

Бэлтгэл, төлөвлөлт
Өдөр бүр нэгэн хэмжээний зайд гүйгээд ирэхээр аяндаа дасан гүйх газраа арай хурдан туулдаг болно. Харин бэлтгэлээсээ илүү их үр өгөөж авмаар байвал олон төрлийн гүйлтийг хооронд нь хослуулах хэрэгтэй. Үүнд богино хэмжээний тэсрэлттэй гүйлт, хурдан, удаан гүйлтийг хослуулах, удаан гүйлтээр хол зам туулах, эсвэл уул өөд гүйх, бартаатай газар шороогоор гүйх гэх мэт. Үргэлж зааланд гүйх нь бас буруу: энэ тохиолдолд хөлийн ул хавтгайрч гүйх тэсвэр тэвчээр багасна.

Төлөвлөлтийн хувьд гэвэл My Asics үнэхээр сайн програм бүтээжээ. ЭНЭ ЛИНКЭЭР ороод гүйх зорилгоо оруулж өгвөл төрөл бүрийн сонголт гарч ирэн, таны хувийн дасгалжуулагч болж чадна. Нэмж хэлэхэд үнэгүй :-)

Тайван эхлэх
Удаан явах юм бол хол зам туулна. Ихэнх хүмүүс нэг гүйлтээрээ асар их зам туулахыг хичээдэг. Мэдээж болно л доо, гэхдээ маргааш нь ахиж гүйхгүй л болов уу даа. Харин тэр хол замыг туулахад биеэ бага багаар бэлдэх нь жинхэнэ кайф. Тэгээд нэг л өдөр 20, 40 км зам хөнгөхөн гүйгээд сурчихвал өөртөө үнэхээр баярлаж, өөрөөрөө бахархах болно. Ер нь ямар ч зүйлийг хурдан эхэлбэл хурдан л дуусдаг болохоор тэвчээр ч энд давхар шалгагдана.

Халаалт, сунгалт
Гүйхийн өмнө халаалт хийх нь мэдээж гэмтэл бэртлээс урьдчилан хамгаална. Харин гүйсний дараах сунгалт нь булчинг хурдан сэргээж дараагийн удаа бэлтгэл хийхэд биеийг бүхэлд нь бэлэн болгож өгнө. Youtube -р гүйхийн өмнөх халаалт, гүйсний дараах сунгалт гээд олон дасгал байдаг. Тиймээс залхууралгүй хэдэн минут биеэ халаагаад гүйвэл хамаагүй дээр шүү.

Амралт
Энэ маш энгийн - гүйснийхээ дараа нэг өдөр амрах хэрэгтэй. Хэрвээ хэт их ачаалал өгвөл дөнгөж гүйж эхэлж байгаа хүмүүсийн булчин хөндүүр болж ядаргаанд ч орж магадгүй. Тиймээс зөв хооллолт, зөв нойр, зөв гүйлтээ хооронд нь хослуулбал бие сайхан хөнгөрч сэтгэл санаа ч бас давхар өөдрөг болно.

    Хооллолт
Компьютерын ард байгаа хүнийг бодвол гүйж байгаа хүн илүү энерги зарцуулдаг болохоор илүү хоол идэж энергиэ нөхөж байх хэрэгтэй. Харин тос бага, уураг ихтэй хоол идээрэй. ЭНЭ ЛИНКЭЭР ороод үзвэл зургаар тайлбарласан зөв хооллолтын мэдээ байгаа.

Ус
Бид гүйж байхдаа их хэмжээний шингэн алддаг болохоор биеийн шингэний хэмжээг үргэлж нөхөж байх хэрэгтэй. Хүн бүр өөр ч ер нь 10 км тутамд ус уух нь хэвийн юм. Харин бэлтгэл эхлэхээс өмнө бас дууссаны дараа заавал ус уух шаардлагатай. Усны хувьд хэт халуун эсвэл хүйтэн байх юм бол биед ороод сайн шингэж чадахгүй.

Хувцас
Хөнгөхөн, агаар нэвтэрч байхаар материалаар хийгдсэн хувцас сонгоорой. Гүйхэд их хөлс гарч хувцас хамаг биед наалдах шиг онцгүй зүйл байдаггүй болохоор амархан хатдаг байх хэрэгтэй. 

Аадар бороо ороогүй л бол шиврээ бороо орж байхад гүйж болно. Тэгэх нь арьсанд чийг өгч сайнаар нөлөөлөх болно. 

    Урам
Хамгийн гоё урам зориг бол найзуудтайгаа юм уу хажууд гүйж байгаа хүнээ харах юм. Хүсвэл Facebook дээр “Гүйх event” үүсгээд хэдэн хамтрагчидтай болж болно. Талбай дээр уулзаж эхлээд Сансар Түнэл ороод доош нарны замаараа Marshall Town хүртэл гүйн буцаад Талбай уруу ирэхэд яг таарна. Бас нэг чухал зүйл - сайхан дуу сонсонгоо гүйх ч урамтай. Тийм болохоор эрч хүч өгөх гоё дуунуудаа хуулж аваад урагшаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • отгондаваа,ж (103.57.94.244)
    сайн зөвөлгөө өгсөнд гялайлаа
    2026 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    5 цаг 35 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 1 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 5 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    7 цаг 43 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 0 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 20 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 23 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 24 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    9 цаг 35 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 28 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 31 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 32 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 19 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    12 цаг 34 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    13 цаг 39 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    13 цаг 43 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 48 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК