“Авто машингүй өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй бүх нийтээр биеийн тамир спортыг хөгжүүлэх “Улаанбаатар марафон” тэмцээн өнөөдөр мэргэжлийн, сонирхогчдын гэсэн хоёр ангилалд зохиогдож байгаа юм. Тэгвэл үдээс өмнө 10:00 цагийн орчимд барианаас гарсан мэргэжлийн ангиллын гүйгчид 42.195 м зайд хурдаллаа. Мэргэжлийнхнээс бүрдсэн марафончдыг Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүлсэн байна.

Сэтгэгдэл (1)