Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг боомтуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Уг ажлын хэсэг боомтын дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боомтоор аюулгүй, хурдан нэвтрүүлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг газар дээр нь судлан шийдвэрлэхээр тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 3-ныг дуустал өмнөд хилийн Шивээхүрэн-Сэхэ, Цагаан дэл уул-Өлзий, Гашуун сухайт - Ганц мод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн боомтуудад ажилласан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.