Монголын нохой судлалын холбоо “Мишээл групп” ХХК хамтран анх удаа “Dog expo-2014” үзэсгэлэнг өнөөдөр эхлүүлж байна. “Мишээл экспо” төвд болж буй уг арга хэмжээнд нохой худалдан борлуулах болон нохой үржлийн газар, хоол, тэжээл эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг нийт 30 орчим байгууллага оролцож буй аж.

Уг үзэсгэлэн нь хоёр өдөр үргэлжлэх ба өнөөдөр нохойны загварын үзүүлбэр болон урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээнийг зохион байгуулах юм байна.