Боомтын нэгдсэн захиргааны харьяанд “Боомтын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Боомтын хөгжлийн төвийн үйл ажиллагааг Хилийн боомтын тухай хууль, холбогдох тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарт даалгалаа.
