
Тус яам нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа сурталчлан, дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөх аж. Эл арга хэмжээнд ССАЖЯ-ны харьяа бүх соёл урлагийн байгууллага оролцож, өөрсдийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн тоглолт зохион байгуулна. Тухайлбал, нээлттэй өдөрлөгт УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог болон монголын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулах аж. Мөн 51 дэх уран бүтээлийн тухай үзэсгэлэн гарган үйл ажиллагаагаа танилцуулсан богино хэмжээний видео бичлэг, театрын үе, үеийн уран бүтээлчид, уран бүтээлийн талаарх ном, сэтгүүл, танилцуулга, тоглолтын хуваариасаа танилцуулах юм байна.
Т.Энхэлээ