
Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээмэл ноход хүн хазах нь ихэсчээ. Тиймээс нийслэлийн цагдаагийн газраас нохой тэжээдэг хүмүүст зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжинд "Хашаандаа нохойтой бол өдрийн цагаар нохойг сул тавихгүй байх, хаалга, хашаандаа анхааруулга таних тэмдэг тавих, Мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах, зохих хамгаалалт буюу хошуувч, хүзүүвчтэй байлгах шаардлагатайг анхааруулж байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)