Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар ХБНГУ-ын Захиргааны сургуулийн захирал асан, доктор h.c Ю.Харбих, Ханнс-Зайделийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор, профессор Ц.Сарантуяа нарыг Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан шүүхийн хөгжил шинэчлэлд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Ю.Харбих, Ц.Сарантуяа нарт дээрх шагналыг хүртээсэн байна.
Шагналыг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр болсон “Захиргааны хэргийн шүүх 10 жил” олон улсын онол-практикийн бага хурлын үеэр гардуулсан аж. Дашрамд дурдахад Ю.Харбих, Ц.Сарантуяа нар нь Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан 28, 29 дэх хүмүүс болж байна.



















































