Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам энэ сарын 14-ний бямба гарагт 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаанд аймаг, сум, цэргийн цолтой 256 бөх зодоглох юм.Аймгийн цолтой дүйцэх цэргийн начин, заан арслан цолыг анх 1960-аад оны үеэс албан ёсоор олгож эхэлсэн гэдэг. Тухайлбал, 1961 онд явагдсан Монголын бүх ард түмний спартакиадын өмнөхөн явагдсан цэргийн спартакиадад түрүүлсэн Т.Зундуй /улсын заан/-д цэргийн арслан, үзүүрлэсэн Б.Санжаад цэргийн заан цол анх олгосон билээ.
24tsag.mn


















































