
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдаж, даган мөрдөх болсонтой холбогдуулан ИХШХШТХ-д шинээр орсон зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр зөвлөмж гаргажээ.
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэхэд анхаарах зарим асуудлын талаар” гарсан уг зөвлөмжид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог болон шинэлэг зохицуулалт, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, ИХШХШТХ-ийн 80, 117, 119 дугаар зүйлийн зохицуулалтын талаар тусгасан байна.