
Хөрөнгө оруулалтын газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Худалдааны танхим хамтран ирэх долдугаарсарын 2-4-ндУлаанбаатар хотод “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014” арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Чуулга уулзалтад БНХАУ-аас эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчны салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагч, бизнес телөөлөгчид хүрэлцэн ирэх юм байна. Уг чуулга уулзалтын үеэр манай талаас хөрөнгө оруулалт шаардаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм байна. Тиймээс энэхүү уулзалтад дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох бололцоо нээлттэй Хөрөнгө оруулалтын газар МҮХАҮТ-д хандаж бүртгүүлэх юм байна.