
Оёдлын салбарт орж ирсэн их хэмжээний хөрөнгө оруулалт буюу түншлэлийн гэрээ, хэлцэл хийсэн талаар үндэсний үйлдвэрийн төлөөллүүд мэдээллээ. Улсын хэмжээнд том, жижиг нийт 450 орчим оёдлын үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа аж. Оёдлын салбарыг хөгжүүлэхээр “Чингис” бондын хөрөнгөөс тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Тэгвэл Польш, Туркийн хамтарсан компаниас Монголын оёдлын салбараас гурван сая еврогийи оёмол бүтээгдэхүүн авахаар болжээ. Тодруулбал, Польш, Туркийн хамтарсан “Рубин” брэнд Монголоос жилийн гурван сая еврогийн үнэ бүхий оёмол бүтээгдэхүүн авах гэрээг “Эксклюзив” компанитай хийсэн байна. Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тус брэндийн ерөнхийлөгч Илхан Ердэн манай улсад ирэхдээ энэхүү гэрээг үзэглэсэн бөгөөд эхний захиалгын оёмол бүтээгдэхүүнийг энэ оны аравдугаар сард авахаар болжээ Монголын “Эксклюзив” компаниас оёмол бүтээгдэхүүн тэр дундаа дундаа куртикийг голлож худалдан авах юм байна.