Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг гаргасан билээ. Энэ дагуу Нийслэлийн Авто замын газраас "Наранбулаг Хан" ХХК-тай гэрээ байгуулж, "Зунжин" худалдааны төвийн баруун талбайд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам барих ажлыг эхлүүлээд байна.
Ирэх 7 дугаар сарын 01-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 50 хувьтай хийгдээд байгаа юм.
24tsag.mn


















































Сэтгэгдэл (2)