
Уг хөгжмийг СТА Ч.Энх-Отгон урласан бөгөөд аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Станбулын төрөл төрөгсөд түүнд ийм захиалга өгчээ.
Сонирхуулахад домбор урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж, цар үүсгэн хатаагаадаг байна. Ийнхүү хатаасан царан дээрээ хавтгай мод наана. Улмаар хонь, ямааны өлөн гэдсээр утас ээрч хоёр утас татах бөгөөд ишин дээр нь 9 эгшгийн хөг данг тохируулж өгдөг юм байна.
24tsag.mn