
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа СӨХ-ийн 34 дүгээр байрны дээврийн төмөр хучилт салхинд хуурч ухах гээд байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад уг байрны дээврийн хучилтын 36 м2 орчим талбайн төмөр хуурч унжсан байсныг буулгаж, үлдсэн хэсгийг бэхлэж аюулгүй болгосон байна. Энэ мэт хүчтэй салхинаар хуучирсан байрнуудын дээвэр нурж бусдад хохирол учруулдаг үзэгдлийг онцгойгийнхон таслан зогсоожээ.
Д.Ундрах
Сэтгэгдэл (1)