Манай улс он гарснаар эхний таван сарын хугацаанд 15.8 сая толгой төл
мал бойжуулжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт
бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 1.4 саяар ихэссэн байна. Үүнээс Архангай аймаг төллөсөн хээлтэгч малынхаа тоогоор тэргүүлсэн бол Орхон аймагт 69.3 мянган толгой хээлтэгч мал төллөсөн нь хамгийн багад тооцогджээ. Мөн нийт бойжуулсан малын 92.3 хувь нь хурга, ишиг байсныг онцолжээ.
Түүнчлэн энэ оны эхний таван сарын хугацаанд 226 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.6 хувиар буурсан дүн болж байна. Архангай аймагт 62.8 мянган толгой том мал зүй бусаар хорогдсон бол Орхон аймагт 400 орчим мал зүй бусаар хорогдсон болохыг Үндэсний Статистикийн хорооны мэдээллээ.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)