Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 33 мянга 371 эх амаржижээ. Үүнээс амьд төрөлт 33 мянга 600 байгааг өмнөх оны мөн
үетэй харьцуулахад амаржсан эх 1163 буюу 3.6 хувиар, хүүхэд 1235
буюу 3.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.Ийнхүү хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэвч дээрх хугацаанд нялхсын эндэгдэл 534 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 42 хүүхэд буюу 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүгээр ч зогсохгүй тав хүртэлх насандаа эндсэн 637 хүүхэд байгаа нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 32 тохиолдлоор нэмэгджээ. Нялхасын эндэгдэл ийнхүү нэмэгдсэн нь сүүлийн хоёр жилийн туршид байгаагүй өндөр үзүүлэлт аж.
А.Наран
24tsag.mn
24tsag.mn




















































Сэтгэгдэл (2)