
Замын-Үүдийн боомтоос Эрээн хот руу нэвтрэхэд авдаг хураамжийг тэглэжээ. Тодруулбал Замын-Үүд боомтын захиргаа, БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хил нэвтрэхэд авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх асуудлаар албан ёсны уулзалтыг өчигдөр хийсэн байна.
Уулзалтаар Эрээн хот руу зорчих монгол иргэдээс таван юанийн хураамж авдаг байсныг тэглэх тохиролцоонд хүрчээ.
Сонирхуулахад Эрээн хот руу нэвтрэх иргэд жилд дунджаар 12 сая юань буюу хоёр сая ам.долларын хураамж төлдөг байсан юм.
24tsag.mn