
Санал хураалтаас ХШУИС-ын багш Ч.Лодойравсал 355 саналаар, Б.Очирхуяг 305 саналаар, ШУС. НУС-ын багш Ч.Хашчулуун 263 саналаар, БС-ын багш Р.Энхбат 231 саналаар, ШУС.ХУС-ын багш Д.Заяабаатар 219 саналаар тус тус удирдах зөвлөлд сонгогдов. Санал хураалтад Улаанбаатар хот дахь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад ажилладаг 888 багш, эрдэм шинжилгээний ажилтан санал өгөхөөс 483 нь санал өгч ирц 54.4 хувьтай байжээ. Харин Орхон сургуульд санал хураалт 87,2 хувь, Завхан сургуульд 100 хувийн ирцтэйгээр болов.