
Замын хяналтын төвийг Цагдаагийн газрын санаачлагаар Засгийн газрын 153 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, бүх төрлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор Булган аймгийн төвөөс 11 км зайтай Зоон давааны Чулуубутлуурын хажууд шинээр 123,0 сая төгрөгний өртөг бүхий Иргэдэд үйлчлэх төвийн загвараар хоёр давхар шилэн пассаттай, иж бүрэн камертай постыг барьж ашиглалтанд оруулсан.
Хяналтын төв нь 1-р давхартаа иргэдэд үйлчлэх, зөвлөгөө өгөх танхимтай, мэдээлэл өгөх зурагт, алба хаагч нар ажиллах нөхцлөөр бүрэн хангагджээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг 5,8 метр урд LED урсдаг самбартай, хамгийн сүүлийн үеийн автомашины улсын дугаар харьцуулан таних систем бүхий хоёр камертай, камерын бичлэгийг интернет сүлжээтэй, дэлхийн аль ч өнцгөөс хянах боломжтой иж бүрэн хяналтын төв юм.
Сэтгэгдэл (1)