Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгийн тушаалаар иргэдэд хугацаа нь дууссан, шинжилгээний бичиггүй, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байсан үйлдлийг таслан зогсоож тэдгээр бүтээгдэхүүнийг хурааж авсан байна. Улмаар хураагдсан бараа бүтээгдэхүүнийг өчигдөр өдрийн 10.00 цагт тус газрын байцаагчид зориулалтын хогын цэг дээр аваачин устгалаа. Мөн тус бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож дахин ийм алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон байна.








Д.Ундрах /24tsag.mn/