
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14.00 цагаас Хангарьд ордонд болно. Хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай, Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Сагсан бөмбөгийн УАШТ-ий нээлт 11:00 цагаас Спортын төв ордонд болно.
10.30 цагт Хэвлэлийн хүрэээлэнд “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье” уриан дор Хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна.
“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2014” Олон Улсын үзэсгэлэн яармагийг 18 дахь удаагаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн 15.00 цагаас “Мишээл экспо” төвд нээгдэнэ.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Түүхэн дурсгалт соёлын өв, 23 метр өндөр “Хүрээ Майдар” бурхныг Зүүн хүрээ Дашчойлин хийдэд залах ёслолын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болох Нейросайнсыг Монгол Улсад үүсгэн байгуулах зорилгоор “Монголын нейросайнсын нийгэмлэг”, АШУҮИС, СЭМҮТ, Швед улсын “Каролинска” институт хамтран “Нейросайнсын олон улсын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд, Салбар зөвлөлийн зохицуулагчдаас бүрдсэн “Дугуй заал” клуб байгуулагдсан талаар мэдээлэл хийнэ.