
Маргааш 11.00 цагаас Зууны мэдээ сонины мэдээллийн төвд иргэн О.Магнай Кубын элчин сайдын яамтай хамтран домогт хувьсгалч Че Геварагийн төрсөн өдрийг тэмдэглэх тухай хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Тэр сайд байхдаа жирийнэ ард иргэдтэй хамт үйлдвэрт ажиллаж хөлөг онгоцноос ачаа зөөж ажиллахаас өгсүүлээд жирийн ард иргэдийн амьдрал дунд орж нийгмийг өөрчлөх, жирийн ард иргэдэд эрх мэдлийг төвлөрүүлэх хэрэгтэй хэмээн тунхагладаг нэгэн байжээ.