Цагдаа нарын шинэ хувцасыг Туркт үйлдвэрлэсэн нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Иргэдийн зүгээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, Монголдоо хувцсыг нь үйлдвэрлэх ёстой байсан билээ. Тэгвэл цагдаа нарын тэлээг нь Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэлээг ЦЕГ-ын захиалгаар "Монгол алтай Зет" ХХК-д үйлдвэрлэж байгаа аж.


Т.Энхэлээ