
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бус нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна .