
Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр тохиодог юм.
Бурхан шашинтны байгууллагууд энэ өдрийг хамтран тэмдэглэх гэж байгаа бөгөөд Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний сүрт жагсаал, Чингисийн талбайд Дүйчэн өдрийн баярын үдшийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн энэ өдөр Их Майдар сангаас Бурхан багшийн ринсэл зүрхэн шүтээн болон Монгол улсад анх удаа ургуулж буй Бодь модийг олон нийтэд танилцуулах юм. Үүнийгээ тэд Чингисийн талбайд дэлгэх бөгөөд 14 хоногийн турш сүсэгтэн олон эрднийн шүтээнд мөргөх, Бодь модны дэргэд бясалгал хийх боломжийг олгох аж.
Бурханы ариун нандин ринсрэлд мөргөн залбирахын утга учир нь хүн сэтгэл санаагаа ариусгах, оюун ухаанаа хөгжүүлж, оюун ухааны гайхалтай түвшинд хүрэх зоригдол болоод зогсохгүй муу заяаны зовлонгоос гэтлэн аливаа гай тотгор, өвчин зовлонгоос ангижирч, ажил vйлс нь дэвжин дээшлэх гайхалтай учрал тохиол билээ. Энэхүү үзэсгэлэн нь бүх хүнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй байх юм.
Ингээд өнөөдөр зохион байгуулагдах үйл ажиллагааны хуваарийг танилцуулъя.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)