Нийслэлийн тээврийн газар иргэд, зорчигчдын хүсэлтээр зуны сар шөнийн тээврийн үйлчилгээг явуулахаар болжээ. Уг үйлчилгээг энэ сарын 14 буюу ирэх бямба гаригаас явуулж эхлэх юм байна.Тодруулбал троллейбус “Ханын материалын комбинат-Офицеруудын ордон” чиглэлд харин автобус “7 буудал-МУБИС” болон “Нисэх-МУБИС” чиглэлд үйлчлэх аж. Шөнийн тээвэр үйлчилгээнд өдөртөө найман тээврийн хэрэгсэл явах бөгөөд эргэлтийн хугацаа 30-35 минут байх юм байна.
Тэд оройн 22:00-02:00 цаг хүртэл үйлчлэх ба том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих гэнэ.
24tsag.mn





















































Сэтгэгдэл (2)