
Энэхүү ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаахаар болжээ. Тодруулбал, энэ хэсэг замыг өнөө оройн 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд хааж, шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх юм.
Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг нээхээр төлөвлөжээ. Хоёр урсгалдаа тус бүр 2 эгнээтэй байсан зам, гүүрийг энэ оны 11 дүгээр сарын 30-нд нийт 6 эгнээтэй болгож хүлээлгэн өгөхөөр "Бээжин констракшн инженеринг групп" компани гэрээ байгуулан ажиллаж байна.
24tsag.mn