Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа ЭСЯ Итали-Монголын худалдааны танхимтай хамтран 2014 оны 6 дугаар сарын 11-нд Ром хотод Италийн 40 гаруй аж ахуйн нэгж, компаний төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулав.Арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон энэ чиглэлээрх хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг италийн бизнес эрхлэгчдэд өгч, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын тухай танилцуулга хийв.
Уулзалтад Ром хотын захиргаа, Лацио бүсийн Иргэдийн хурлын төлөөлөгч, “Selex ES”, Италийн Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг италийн томоохон байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож, Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

















































