
О.Магнай энэ өдрийг тэмдэглэх болсноо Че Гевараг хүндэлж явдагтай холбон талбайрлаад “Тэрээр эрх мэдэл албан тушаалд шуналгүй өөрийн үзэл санаандаа үнэнч байж жирийн иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэж яваад тулалдааны талбарт амь алдсан хүн юм” гэв.
Че Геварагийн мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээнүүд маргааш Соёлын төв өргөөнд болно. Энэ үеэр Че Геварагийн зургуудаас бүтсэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэхээс гадна Кубын дуучин Эдуардо Сосагийн тоглолт болох юм байна.
Че Гевара 1928 оны 6 дугаар сарын 14-нд Аргентинд төрсөн бөгөөд түүнийг Кубын үндэсний баатар гэж хэлж болно.
24tsag.mn