
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Дулааны V станц төсөл”-ийг ажил хэрэг болгох шийдвэр гаргалаа. Тодруулбал “Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсөн байна.
Концессийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан дулааны шугам сүлжээнд холбох, төмөр зам, авто зам бусад барилга байгууламж барих зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасан юм.
Харин станцыг барьж ашиглахад шаардагдахад газрыг концесс эзэмшигчид олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгалаа.
Төслийн нийт хөрөгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар бөгөөд концессийн гэрээний хугацаа 25 жил, барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэх ажээ.
24tsag.mn